2026 оны 04 сарын 08

**Улсын их хурлын гишүүн О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газар, Жэй Си Ай Номадик салбар байгууллага, Тэгш хүртээмж ТББ нарын хамтран хэрэгжүүлж буй “Label” төслийн танилцуулга уулзалт, хэлэлцүүлэг** 2026 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгуулагдах гэж байна.
Тус арга хэмжээ нь хөгжлийн бэрхшээлтэй бизнес эрхлэгчдийн бизнес эрхлэлтийг дэмжих, тулгарч буй бодит асуудлыг тодорхойлох, шийдэл гаргах зорилготой.
Уулзалтын үеэр:
• Бизнес эрхлэхэд тулгарч буй саад бэрхшээл
• Санхүүжилт, зах зээлд нэвтрэх боломж
• Ур чадвар хөгжүүлэлт, дэмжлэгийн хэрэгцээ
• Бодлого болон хамтын ажиллагааны шийдэл зэрэг сэдвүүдийг хэлэлцэнэ.
LABEL – Equal Opportunity, Unlimited Ability
Хэзээ: 2026.04.27
Хаана: ХБХХЕГ, 8 давхар, Хурлын заал